Хатан хаан II Элизабетын хүүхэлдэйн хувилбарыг түүний 96 насны төрсөн өдөр болон хаан ширээнд суусны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан "Барби" компаниас гаргасан билээ.
Энэ нь Хатан хаан Элизабетын дүрээр бүтээсэн анхны барби бөгөөд хүүхэлдэйг хатны хөрөг зураг дахь дүр төрхийг дуурайлган бүтээсэн байна. Хүүхэлдэйн багцад Элизабетын хуримын даашинз, хааны гэр бүлийн одон медалиуд зэрэг багтсан бөгөөд хатныг илтгэх бүхий л тэмдгээр энгэрийг чимэглэсэн байна. Харин тус хүүхэлдэй гарснаас хойш барбины дүр төрх илэрхийлэмжийг гутаасан хэмээн багагүй шүүмжлэлт өртжээ.