Герман улс Украиныг сэргээн босгоход зориулж 37 сая евро буюу 40 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Мөн Украины эрчим хүчний сүлжээг сэргээн засварлахад 22.5 сая евро, дайралтад өртөж сүйдсэн орон сууц, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сэргээн босгоход 14.4 сая евро нэмж төсөвлөж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр/2022.04.21/ Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын чуулга уулзалтын бага хуралд цахимаар оролцох үеэрээ “Украин эдийн засгийн алдагдлаа нөхөхийн тулд сард 7 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Aljazeera