Дэлхийн хамгийн аварга том яст мэлхийг анх удаа амжилттай үржүүлжээ.
Тодруулбал, Их Британийн амьтны хүрээлэнд 1960-аад онд Галапагос арлуудын зэрлэг байгалиас ирж байсан 70 настай Дирк хэмээх яст мэлхийг үржүүлсэн байна.
Одоогоор хоёр зулзагын хэмжээ теннисний бөмбөгний хэмжээтэй байгаа боловч насанд хүрсэн хойноо 190 кг хүртлээ өсдөг аж. Мөн Галапагосын аварга яст мэлхий нь 100 гаруй жил амьдардаг бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад нэн ховордсон амьтнаар нэрлэгддэг байна.
Энэ талаар Шон Фоггетт хэлэхдээ, "Өмнө нь устахад тун ойрхон байсан яст мэлхийг амжилттай үржүүлсэндээ үнэхээр бахархаж байна. Энэ нь төрөл зүйлийг хамгаалахад тусалсан томоохон амжилт мөн” гэжээ. Одоогоор тус амьтны хүрээлэнгийн хамгаалагч нар яст мэлхийн хөгжлийг анхааралтай ажиглаж, хатаасан өвс, лийр, кактус, хогийн ургамлаар хооллож байгаа аж.
Эх сурвалж: BBC