Өвөрмонголын дээд шүүхийн дарга асныг Бээжинд байхад нь баривчилжээ

Өвөрмонголын дээд шүүхийн дарга асныг Бээжинд байхад нь баривчилжээ

ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн дарга асан Ху Ифэнг Хятадад баривчлагдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Түүнийг намын сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн талаар албаны мэдэгдэлд дурдсан байна. Түүнийг одоо Хятадын Коммунист Намын Сахилга батыг шалгах төв комисс болон Үндэсний хяналтын хороо шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Regnum