Эстони, Латвийн парламентууд Оросууд Украинд геноцид үйлдсэн гэж мэдэгджээ

Эстони, Латвийн парламентууд Оросууд Украинд геноцид үйлдсэн гэж мэдэгджээ

ОХУ Украинд геноцид үйлдсэн гэж Эстони, Латвийн парламентууд өчигдөр /2022.04.21/ мэдэгджээ. 

Эстони улс мэдэгдэлдээ "ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины үндэстний эсрэг системтэй, их хэмжээний дайны гэмт хэрэг үйлдсэн. Үүнд Буча, Бородианка, Хостомел, Ирпин, Мариуполь хотууд болон Оросын цэргүүдэд эзлэгдсэн бусад суурингууд орно” гэжээ.  Мөн “ОХУ энгийн ард түмний эсрэг геноцид, тэр дундаа үй олноор харгислал үйлдсэн. Эдгээр нь хүн амины хэрэг, шоронд хорих, эрүүдэн шүүх, хүчиндэх, цогцсыг гутаан доромжлох зэрэг үйлдлүүд орно” гэж мэдэгдэлд дурджээ.

Харин Латвийн парламент уг мэдэгдлийг санал нэгтэйгээр дэмжиж, "Украины энгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алах, эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, гутаан доромжилсон нь өргөн хүрээний гэрчлэл, нотолгоонд үндэслэсэн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN