В.Путин, В.Зеленский нар "шууд хэлэлцээ хийснээр Украины дайн дуусч магадгүй" гэж мэдэгджээ

В.Путин, В.Зеленский нар "шууд хэлэлцээ хийснээр Украины дайн дуусч магадгүй" гэж мэдэгджээ

Украины дээд албан тушаалтан өнөөдөр /2022.04.21/ Украины Ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын хооронд "шууд хэлэлцээ хийснээр Украин дахь дайн дуусч магадгүй" гэж мэдэгджээ.

Тодруулбал, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх М.Подоляк хэлэхдээ, “яриа хэлэлцээ хийх боломжтой хэдий ч ойрын өдрүүдэд тус улсын зүүн хэсэгт Оросын цэргийн довтолгоо хэрхэн явагдахыг хүлээж байна. Украины хуульч, зөвлөхүүдийн баг, хэлэлцээрийн хэсэг өнөөдөр ч ажиллаж байна” гэжээ. 

Мөн тэрээр, “Тэд хангалттай нөөцтэй, хангалттай пуужинтай. Харамсалтай нь тэд манай хотуудыг бөмбөгдсээр байна. Тэдэнд манай талбайг устгах хүн хүч, техник хэрэгсэл байсаар байна. Тиймээс хэсэг хугацаанд хүлээцгээе. Ирэх долоо хоног эсвэл долоо хоногийн хагас гэхэд байдал хэрхэн өрнөх нь тодорхой болно” гэжээ. 

Эх сурвалж: CNN