Мариуполь хотод бүслэгдсэн "Азовсталь" гангийн үйлдвэрийг хүчээр авах шаардлагагүй гэж В.Путин хэлжээ

Мариуполь хотод бүслэгдсэн "Азовсталь" гангийн үйлдвэрийг хүчээр авах шаардлагагүй гэж В.Путин хэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.04.21/ Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэр рүү дайрах шаардлагагүй, бууж өгөхөөр шийдсэн хүмүүст олон улсын конвенцийн дагуу хандах ёстой” гэж мэдэгджээ.

Тодруулбал, В.Путин Кремльд болсон уулзалтын үеэр Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгуд хандаж, “Үйлдвэрлэлийн бүс рүү дайрах шаардлагагүй болсон гэж би үзэж байна. Аж үйлдвэрийн бүсийг битүүмжилж, үйлдвэрт үлдсэн хүмүүст бууж өгөхийг дахин санал болгох ёстой” гэжээ. Улмаар В.Путин Мариуполь хотыг хяналтандаа авсанд нь С.Шоугу болон Оросын цэргийнхэнд баяр хүргэжээ. Тэрээр, "Мариуполийг чөлөөлөх цэргийн даалгаврыг гүйцэтгэсэн нь маш том амжилт, би танд баяр хүргэе" гэжээ. Харин Украины эрх баригчид Мариуполь хот Оросын мэдэлд очсон гэх мэдээллийг үгүйсгэж байна.

Эх сурвалж: CNN