Ангараг гариг дээр байрлах хот руу аялахын тулд 100 мянган ам.доллар төлнө

Ангараг гариг дээр байрлах хот руу аялахын тулд 100 мянган ам.доллар төлнө

Энэ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр /2022.04.18/ “TED conference”-ийн дарга Крис Андерсон Элон Маскийн “SpaceX” компани ирээдүйд Ангараг гараг дээр бие даасан хот байгуулах тухай нь болон тасалбарын үнийн талаар лавлаж асуужээ.

Энэхүү асуултад тэрбээр, “Мэдээж үнэ тогтооход эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлнө. Гэхдээ хот байгуулахад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэхийн тулд аяллын тасалбарын үнийг боломжийн байлгах үүднээс 100 мянган ам.доллар гэж үзсэн” гэжээ. Мөн тэрбээр ийм хэмжээний мөнгөөр бүх хүн хуримтлуулж, цуглуулсны эцэст явж болно. Үүнийг хүртээмжтэй байлгахыг хүсэж байна” гэсэн байна. Харин тус компанийн тооцооллоор 2029 он гэхэд Ангараг гариг дээр дэлхийн анхны хүн газардаж магадгүй гэсэн тооцоолол гаргасан байгаа бөгөөд 2050 он гэхэд нэг сая гаруй иргэн илгээхээр 1000 гаруй хөлөг үйлдвэрлэнэ гэж байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө