"НАТО-гийн заналхийлэл зогссон цагт Орос Украинд хийж байгаа ажиллагаагаа зогсооно" гэж Москвагийн албаны хүн мэдэгджээ

"НАТО-гийн заналхийлэл зогссон цагт Орос Украинд хийж байгаа ажиллагаагаа зогсооно" гэж Москвагийн албаны хүн мэдэгджээ

“НАТО Украины нутаг дэвсгэрийг Орост заналхийлэхийн тулд ашиглахаа больсон цагт Москвагийн цэргийн ажиллагаа дуусна” гэж Оросын ГХЯ-ны өндөр албан тушаалтан А.Полищук мэдэгджээ.

Тэрээр, “Цэргийн тусгай ажиллагаа “даалгавар” биелсний дараа дуусна. Үүнд Донбассын амар тайван оршин суугчдыг хамгаалах. Украиныг цэрэггүйжүүлэх. Деазизаци хийх, мөн Орост ирж байгаа НАТО-гийн орнуудын аюул заналхийллийг арилгах зэрэг багтана” гэжээ. Мөн дипломат ажиллагаа "төлөвлөсний дагуу явагдаж байгаа" бөгөөд зорилгодоо хүрэх болно гэж нэмж хэлсэн байна. Гэхдээ А.Полищук НАТО Украины нутаг дэвсгэрээс Оросыг хэрхэн заналхийлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Эх сурвалж: CNN