"Дэлхийн 2-р дайны ялалтын туг"-ийг Оросуудад эзлэгдсэн Украины нутаг дэвсгэр дээр мандуулж эхэлжээ

"Дэлхийн 2-р дайны ялалтын туг"-ийг Оросуудад эзлэгдсэн Украины нутаг дэвсгэр дээр мандуулж эхэлжээ

“Дэлхийн 2-р дайн”-ы үеийн Зөвлөлтийн ялалтын туг ОХУ-ын 5 дугаар сарын 9-нд болох “ялалтын баярын өдөр”-ийг тохиолдуулан Украины эзлэгдсэн хэсгүүдэд мандуулж эхэлжээ.

Тодруулбал, Оросуудад эзлэгдсэн Херсон хотод Оросын цэргүүд том далбаагаа мандуулсан тухай мягмар гараг /2022.04.19/-т нийтэлсэн видео бичлэгүүд дээр гарчээ. Кремлийн Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын өчигдөр /2022.04.20/ нийтэлсэн суртал ухуулгын видео бичлэгт ч цэргүүд Украины засгийн газрын ордон дээр ялалтын туг мандуулж байгааг харуулсан байна.

Эх сурвалж: CNN