Магадгүй эрх баригчдын хараанд өртсөн гэж хардаж болох, монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс болоод тэр бүхий бизнесийн компаний удирдлагууд гадаад улсыг зорьсон гэх мэдээлэл сошиал орчинд явах болжээ.
Хүк-ийн талын эн тэргүүнд "агнана" гээд байсан Жунай нь гадаадад, Эби нь гадаадад, айдас хүйдэстэй яваа Алтай констракшны Бат-Эрдэнэ тэргүүтэй бизнесменүүд гадаадад. Хааяа уулзах гэсэн хүмүүс нь эндээс очоод л уулзчихна. Амар байгаа биз. Тал талдаа.
— Сэтгүүлч Ж.Мядагбадам (@mydagbadam) May 22, 2019
Тухайлбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунай, Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүс монгол улсын хилээр гарч, гадны улсыг зорьсон гэсэн мэдээлэл байна. Тэдний аль улсад, ямар зорилгоор явсан нь тодорхойгүй байна. Ямартай ч бид дээр нэр нь дурьдсан нэгэн эрхэмийн ойрын эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Гадаад улсад яваа” гэсэн хариулт өгсөн юм.