Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг өдөрлөг нь өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд ганцхан өдөр зохион байгуулагдаж буй юм.
Энэ үеэр жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлж байгаа ажээ.