"Амь насандаа аюул учруулж болзошгүй" гэж цагдан хориог нь сунгасан Н.Түвшинбаярын хугацаа Даваа гарагт дуусна

"Амь насандаа аюул учруулж болзошгүй" гэж цагдан хориог нь сунгасан Н.Түвшинбаярын хугацаа Даваа гарагт дуусна

Улсын начин асан Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсаны улмаас амь нас нь хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "хоёрдугаар хугацаа" ирэх Даваа гараг /2022.02.14/-т дуусаж байгаа аж. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярын  цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр  цагдан хорих хоёрдугаар  хугацааг  нэг сарын  хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. 

Энэхүү хугацаа ирэх Даваа гарагт дуусаж байгаа юм. Харин түүнийг үргэлжүүлэн хорих эсэх талаарх прокурорын санал одоогоор шүүхэд ирээгүй байгаа ажээ. Н.Түвшинбаярын өмнөх цагдан хориг хугацааг сунгахдаа түүнийг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" хэмээн үзэж нэг сараар сунгасан ажээ. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө