Ховд аймагт "зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж болзошгүй" байна гэжээ

Ховд аймагт "зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж болзошгүй" байна гэжээ

Ховд аймагт сүүлийн үeд цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан Ховд аймгийн зарим сумын нутагт зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж болзошгүй байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тус мэдээлэлд, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тусгай хамгаалалттай газар, байгалийн цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүс нутагт амьдарч буй зэрлэг амьтны хаваржилтын төлөв байдлын тухай тодрууллаа.

Салбарын холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс “зэрлэг амьтан, тэр дундаа монгол бөхөн идэш тэжээлийн хомсдолд орох магадлалтай байна. Саяхан Чандмань сумын нутагт 10 бөхөн хорогдсон бөгөөд Мал эмнэлгийн газраас шинжилгээ авч байна. Бөхөн хорогдсон шалтгаан, холбогдох шинжилгээний хариу хараахан тодорхой болоогүй байна” гэсэн байна.