"Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага"-ын эмч допингийн шинжилгээний хариугаар шантаажилж 15 сая төгрөг авчээ

"Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага"-ын эмч допингийн шинжилгээний хариугаар шантаажилж 15 сая төгрөг авчээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 17 /2021.08.17/-ны өдөр Хүй долоон худагт Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан болсон.

Тус барилдаанд тав давж шөвгөрсөн 16 бөх болон улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж нараас допингийн шинжилгээ авсан. Улмаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нараас хориотой бодис илэрсэн. Энэ үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын эмч албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гаргажээ. Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын харьяат “Ховд” дэвжээний бөх аймгийн заан Б. Уртнасангаас 25 сая төгрөг авч допингийн шинжилгээний хариуг өөрчлөхийг завджээ.

Энэ талаар Өдрийн сонины өнөөдөр /2022.02.10/-ийн дугаартаа “Ховд” дэвжээний эх сурвалжаас тодруулсан байна. Тэрээр “Допингийн эсрэг үндэсний байгууллагын эмч нар допингийн шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө нэхдэг бизнес цэцэглээд удаж байгаа”-г онцолжээ.