ТАНИЛЦ: Гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан ШАР ДАРЦГИЙГ хэрхэн ашиглах вэ

ТАНИЛЦ: Гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан ШАР ДАРЦГИЙГ хэрхэн ашиглах вэ

НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Шар дарцаг” аяныг өрнүүлж буй. 

Тус аян замын хөдөлгөөнд оролцогчийг аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой юм. Мөн ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ.

Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. Ингэснээр жолоочид та илүү тод харагдаж, болзошгүй зам тээврийн ослоос өөрийгөө болон өрөөлийг хамгаалах боломжтой.