Орон сууцны урьдчилгаа нэрийдлээр 800 гаруй иргэний 12 тэрбум төгрөг залилсан гэх “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болсон билээ.
Тэгвэл шүүхээс Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхээс,
- шүүгдэгч Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
- шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял,
- шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.