УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас гарч “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам” /ШИНЭ/-ыг байгуулж, сонгуульд оролцсон ч, тэд ялагдал хүлээсэн. Харин үүний дараа Ж.Батзандан Австралид суух элчин сайдын зөвлөхөөр ажиллаж “гадаадад амьдрах” болсон бол, Л.Болд элчин сайдаар томилогдоод буй.
Тэгвэл өнөөдөр /2022.02.09/ хуралдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Учир нь ШИНЭ намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ. Иймд Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож Цэндсүрэн овогтой Гантулга ШИНЭ намыэ даргаарсонгогдсоныг бүртгэжээ.