Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас унаач хүүхдийн амь нас хохирсон, бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон явдал гарсаар байгааг Хүний эрхийн үндэсний комисс анхааруулжээ.
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай эрэгтэй уралдаанч хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалсан хэрэг гарчээ.
Иймээс Хүний эрхийн үндэсний комиссоос хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаарх зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна.