ВИДЕО: Говьсүмбэр аймгийн удирдлагууд Чойрын богд ууланд "долоон тэмээний хөшөө"-г барьжээ

ВИДЕО: Говьсүмбэр аймгийн удирдлагууд Чойрын богд ууланд "долоон тэмээний хөшөө"-г барьжээ

Говь-Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрт орших Чойрын богд уулын энгэрт эртний торгоны замын түүхийг өгүүлсэн долоон тэмээний хөшөөг босгосон байна. Хөшөөг барих санаачлагыг иргэн А.Золбаяр Э.Энх-Орчлон болон сумын засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар гаргаж иргэдийн хандивыг оролцуулан барьжээ. 

Мөн Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг уг хөшөөний ажилд оролцож орон нутгийн төсөв, хөрөнгөөс зарцуулсан байх магадлалтай гэх хардлагыг нутгийн иргэд нь ярьж байна. Хэрвээ тус хөшөөнд орон нутгийн төсвийг зарцуулсан бол хариуцлага ярина гэх асуудлыг хөндөж байгаа аж.

Учир нь орон нутагт ажилгүйдэл, ядуурал их байхад хөшөө, дурсгалд хөрөнгө зарцуулах нь тохиромжгүй гэж нутгийнхан үзэж байна. Тус долоон тэмээний хөшөө нь 19 дүгээр хороололд байх "Торгоны зам" хөшөөтэй тун адил. Мөн удахгүй хоёр тэмээг нэмж барин холболтыг хийх юм байна.