Тээврийн хэрэгслийг ачих журмыг нийслэлээс өнгөрсөн онд шинэчилж баталсан байдаг. Шинэчилсэн журмаар машиныг ачихдаа заавал эзэн рүү нь утсаар холбогдож мэдээлэл хүргэх талаар тусгасан байдаг ч энэхүү журмыг салбар яамнаас буюу хууль зүйн дотоод хэргийн яамнаас баталгаажуулаагүй учраас хэрэгжих боломжгүй байна.
Авто замын түгжрэлийг бууруулахын тулд хориглосон газар, нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг ачиж журамлах зохицуулалтыг анх хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ үйл ажиллагаанаас нэг ч төгрөг улсын сан хөмрөгт ордоггүй. Харин тусгай зөвшөөрөл авсан 14 компанийн цэвэр орлого болж ордог байхаар зохицуулсан нь эцэстээ авто замын ачааллыг буруулах гэхээсээ илүүтэй цэвэр ашгийн төлөө үйл ажиллагаа болж хувирсныг олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.