Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банкны асуудлаар хариуцсан албан тушаалтнуудаас яг одоо шуурхай мэдээлэл сонсож байгаа аж. Учир нь сүүлийн үед Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл эхнээсээ олон нийтэд ил болж, эл асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах болсон юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.