Д.Гүрсоронз нар өнөөдөр давж заалдана

Д.Гүрсоронз нар өнөөдөр давж заалдана

Орон сууцны урьдчилгаа нэрийдлээр 800 гаруй иргэний 12 тэрбум төгрөг залилсан гэх “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын дөрөвний өдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байдаг. 

Тодруулбал, 

  • шүүгдэгч Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
  • шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл Д.Гүрсоронзон нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно.