“Нарны хүү-Сарны охин”-ы Д.Гүрсоронзон нар маргааш давж заалдана

“Нарны хүү-Сарны охин”-ы Д.Гүрсоронзон нар маргааш давж заалдана

Орон сууцны урьдчилгаа нэрийдлээр 800 гаруй иргэний 12 тэрбум төгрөг залилсан гэх “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын дөрөвний өдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байдаг. 

Тодруулбал, 

  • шүүгдэгч Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
  • шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл шүүгдэгч нар Давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал Д.Гүрсоронзон нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болох юм байна. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө