"Э.Одбаяр нарыг яллаж нийгэмд анхааруулахгүй бол болохгүй" гэсэн гэх асуудлыг УЕПГ шалгаж эхэлжээ

"Э.Одбаяр нарыг яллаж нийгэмд анхааруулахгүй бол болохгүй" гэсэн гэх асуудлыг УЕПГ шалгаж эхэлжээ

"Nodouble standart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Учир нь тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан, мөн Э.Одбаяр нь Дорнод аймагт бусдыг дайрч, гэмтээсэн гэмт хэргийн талаар мэдээлэхдээ бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутган шүүхсэн. Улмаар шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан билээ.

Тухайн үед шүүх хуралд улсын яллагчаар оролцсон Нийслэлийн прокурор Г.Хаш-Эрдэнэ "Энэ нөхдийг яллаж шийтгэж нийгэмд анхааруулахгүй бол болохгүй байна. Эд нараар нийгмийг айдаст автуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол эд нарын хийсэн хууль ёсны шаардлага нь нийгмийг буруу тийш нь чиглүүлээд байна" хэмээн хэлсэн гэдгийг Ц.Чинбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Тэгвэл улсын яллагчаар шүүх хуралд оролцсон прокурор үнэхээр ингэж хэлж, хүний эрхийг уландаа гишгэв үү, энэ асуудал Улсын прокурорын ерөнхий газар /УПЕГ/ анхаарал хандуулж байгаа юу гэдгийг албаны эх сурвалжаас тодруулахад "Шүүх хуралд оролцсон хүмүүсийн цахим сүлжээнд мэдээлж байгаа зүйл нь үнэн эсэхийг шалгаж байгаа. Шалгалтын ажил явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.  




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө