Л.Оюун-Эрдэнэ: Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулж, цар тахлыг ялан дийлэх дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулж, цар тахлыг ялан дийлэх дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өнгөрөгч Ням гараг/2022.02.05/-т тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзсан билээ. Уулзалтаар яригдсан асуудлыг БНХАУ-ын “Синьхуа” агентлаг онцолжээ. Тус хэвлэлд

“Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улстай харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа Ши Жиньпин илэрхийлэв.

Тэрбээр, Хятад улс Монголтой дээд түвшний харилцаа холбоогоо хадгалж, засаглалын туршлагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн бид Монгол Улсад цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал жинхэнэ олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой” гэжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг хуваарийн дагуу зохион байгуулж тахал өвчнийг ялан дийлэх дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн. Олимыг бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд, манай улс спортыг улстөржүүлэхийг тууштай эсэргүүцэж байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Монгол Улс БНХАУ-ын хөгжлийн буухиа галт тэргэнд сууж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг хөрш орнуудын харилцаа төдийгүй олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход бэлэн байна” гэв.

ВИДЕО: