Хууль зүй, дотоод хэргийн яамны гадны жагссан иргэн Д.Отгонтуяаг шүүх хурал өнөөдөр /2022.02.08/ 09:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Түүнийг "таван цагдаа зодсон" гэх асуудлаар 3 жилийн хорих ялтай хэргээр зүйлчилж, шүүсэн юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, түүнд ял оноожээ. Тодруулбал, түүний зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах ял оноожээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.