Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, маргааш буюу энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр /2022.02.08 /нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 7-9  градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.