Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцохоор ирсэн АН-ын дэд дарга Г.Батхүү өндрөөс унаж амь насаа алдсан байдалтай төрийн ордоны баруун жигүүрийн нэг давхараас олдсон харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсаныг энэ долоо хоногийн баасан гаригт эцсийн замд нь үдэх ажээ. Тус ажлыг УИХ-иас томилогдсон ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм байна.