Хөгжлийн банкны дэд захирал Ч.Энхбатыг “ их хэмжээний зээл удаа дараа олгосон” гэж АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны дэд захирал Ч.Энхбатыг “ их хэмжээний зээл удаа дараа олгосон” гэж АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкнаас нөлөө бүхий эрхмүүд зээл авч, зарим нь зориулалтын бусаар ашиглаж, зээлээ эргэн төлөөгүй тухай баримт мэдээллүүд сүүлийн өдрүүдэд олны анхааралд ороод байна.

Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулж, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, "Газ-Импорт" ХХК нь 2018 оны нэгдүгээр сард 223,6 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Харин зээлийн нийт үлдэгдэл нь 289,1 сая иен буюу 7,1 тэрбум төгрөг болоод байгаа аж. Харин тус компанийн зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг Банкны тухай хууль зөрчиж их хэмжээний зээл удаа дараа олгосон гэх үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сараас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгасан гэдэг. Тэгвэл түүнийг тус асуудлаар нь АТГ шалгаж эхэлжээ.