Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 9/2022.02.09/-ний өдөр товлогдсон байна.
Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэх ажээ. Сонирхуулахад, Ардын чуулган намыг Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу нар үүсгэн байгуулж, бүртгүүлэхээр УДШ-д хандаад байгаа ажээ.