"Big Bang” хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн ирэлт хийхээ албан ёсоор зарлалаа

"Big Bang” хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн ирэлт хийхээ албан ёсоор зарлалаа

БНСУ-ын домогт “Big Bang” хамтлаг энэ хавар дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэлт хийх болсон талаар албан ёсоор зарлажээ.

Тодруулбал, тус хамтлагийн зарим гишүүд цэргийн албанд явж, зарим нь хар тамхины хэрэгт орооцолдсон тул хамтлагийн үйл ажиллагаанаас түр завсарлага аваад байсан юм. Харин ийнхүү дөрвөн жилийн дараа албан ёсоор эргэн ирэлтээ зарлажээ.

Ташрамд дурдахад, тус хамтлагийн реппер TOP “Yg”-тэй хийсэн гэрээгээ сунгахгүй байхаар шийдсэн ч Big Bang-тай холбоотой үйл ажиллагаанд оролцох болно гэж мэдэгджээ.