Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Өнөөдөр /2022.02.07/ ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. өдөртөө 8-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
