Д.Сумъяабазар “нийтийн тээвэр”, Х.Бадамсүрэн “Зэсийн баяжмал гаргах гарцыг нэмэх” асуудлаар БНХАУ-ын талтай ярих аж

Д.Сумъяабазар “нийтийн тээвэр”, Х.Бадамсүрэн “Зэсийн баяжмал гаргах гарцыг нэмэх” асуудлаар БНХАУ-ын талтай ярих аж

БНХАУ-д хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал энэ сарын 3-8/2022.02.03-08/-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Харин тус айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын  15 хүн багтсан гэж буй.

Тэгвэл тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх” асуудлаар ярилцах бол, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, “Зэсийн баяжмал гаргах гарцыг хэрхэн яаж нэмэгдүүлэх” гэсэн асуудлаар БНХАУ-ын талтай ярилцахаар төлөвлөсөн ажээ.