Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад хамаарах хэргийг хянан шалгаж буй.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон,“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгах саналаа шүүхэд хүргүүлсэн хүсэлтийг хүлээн аваагүй байна.