Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар маргаашнаас /2022.02.04/ эхлэн дүүргийнхээ 20 хорооны ахмадтай золголт хийхээр болсон байна. Нэг хороонд 200-300 ахмадтай золгох учир бэлэн байлга гэж хорооны намын дарга нарт үүрэг болгожээ. Нийт 5-6 өдөр золголт хийх бөгөөд санхүүжилтыг нь хороо хариуцсан Тавантолгой түлш компанийн дарга нар гаргана гэсэн байна.
200-300 ахмадыг нэг дор цуглуулах нь цар тахлын хуулийг зөрчиж буйгаас гадна хөгшин хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй үйлдэл юм. Тиймээс зарим иргэд М.Ганбаатарын энэхүү үйлдлийг шүүмжилж уг арга хэмжээгээ цуцлах шаардлагатай гэж буй аж. М.Ганбаатарын хувьд 2024 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс ч Цагаан сарын өмнө өөрийн зурагтай цаг тооны бичиг мөн сүүг тус хорооны ахмадуудад хүргүүлсэн байдаг.