Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцож, БНХАУ-д албаны айлчлал хийхээр тус улсыг өчигдөр /2022.02.02/ зорьсон байна.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтсан байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж.
Энэ удаагийн айлчлалаар хил гаалийг нээх, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрт хүрнэ гэх мэдээлэл байна.