Бээжингийн өвлийн олимпод оролцох манай баг тамирчид өчигдөр/2022.01.31/ БНХАУ-ыг зорьсон билээ. Тэгвэл МАК-ийн “Хүннү Эйр” компани тамирчдыг ашгийн бус нислэгээр хүргэжээ. Өөрөөр хэлбэл, тамирчдыг хүргэхэд улсаас ямар нэгэн төлбөр аваагүй гэсэн үг юм.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа “Тамирчдынх нь явах зардал төрөөс шийдэгдээгүй дээ л тэр. Аан үзэгчээр явж буй төрийнхний ба дагалдагсдын зардал төсвөөс бөгөөд тэдэнд МИАТ үйлчлэнэ. “Үзэгчдэд” Монголоо дэмжиж байгаа ПР үзүүлбэртэй болгосон Хүннү-д баярлалаа. Үзэгчиддээ амжилт хүсье. Олимпоос алт аваад ирээрэй” гэжээ.
Тамирчдынх нь явах зардал төрөөс шийдэгдээгүй дээ л тэр. Аан үзэгчээр явж буй төрийнхний ба дагалдагсадын зардал төсвөөс бөгөөд тэдэнд МИАТ үйлчлэнэ. “үзэгчдэд” монголоо дэмжиж байгаа пр үзүүлбэртэй болгосон Хүннү-д баярлалаа. Үзэгчиддээ амжилт хүсье. Олимпоос алт аваад ирээрэй. https://t.co/nNKVbgfr5h
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) February 1, 2022