Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
- Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
- Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц... зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг 13:00 цагт танилцуулах товтой байна.