"Өвлийн олимп"-д оролцох Монголын тамирчдын хувцас “Dior”-оос хуулбарласан уу гэх ээлжит шүүмлэлд өртөв

"Өвлийн олимп"-д оролцох Монголын тамирчдын хувцас “Dior”-оос хуулбарласан уу гэх ээлжит шүүмлэлд өртөв

Өчигдөрхөн Бээжингийн олимпод оролцох Монголын баг, тамирчдын хувцас дээр “Moncolia” хэмээн алдаатай бичсэн нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлд өртсөн билээ. Гэвч шүүмжлэл үүгээр дууссангүй.

Тамирчдын хувцсыг “Christian Dior” брэндийн загвараас хуулбарлан бүтээв үү гэх шуум цахим сүлжээнд түгээд байна. Тодруулбал,  цөөнгүй иргэн манай тамирчдын хувцас “Christian Dior” брэндийн саяхан танилцуулсан өвлийн ноосон цамц зэрэгтэй өнгө, болон загварын хувьд төстэй байна гэж цахим сүлжээнд бичиж байна.

Монгол тамирчдын хувцас

"Dior" брэндийн цамц

"Dior" брэндийн цамц

Тамирчдын хувцас дээр “Moncolia” гэж алдаатай бичсэн явдалд "Michel&Amazonka"-аас туршилтын загвар байсан хэмээн тайлбарласан билээ. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө