Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ “Бээжин 2022” өвлийн олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирэх сарын 02-ны /2022.02.02/ явна.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазараас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж. Айлчлалаар хил гаалийг нээх, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрт хүрнэ гэх мэдээлэл байна.