ЦЕГ: Гадаа ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс мөнгөн ус илэрсэн байж болзошгүй

ЦЕГ: Гадаа ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс мөнгөн ус илэрсэн байж болзошгүй

Өнгөрсөн баасан гарагт Цэргийн төв эмнэлэгт мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгдсэн хэрэгтэй холбогдуулан мөнгөн устай бүтээгдэхүүн зарсан байж болзошгүй худалдаа эрхлэгчдийг шалгаж эхэлсэн байна.

Тэгвэл энэ талаар ЦЕГ мэдээлэл өглөө, "Мөнгөн усанд хордсон гэх гурван иргэн нь 8-77 насны нэг гэр бүлийн гишүүд байсан. Тус иргэд худалдааны төвөөс аарц авч, буцалгаж уусны дараа хордлогод орсон мэдээлэл байна.  Одоогоор шалгалтын ажил явагдаж байна" гэсэн юм.

Иймд холбогдох албанаас иргэдийг сар шинийн баяртай холбогдуулан бэлтгэлээ базаахдаа гадаа задгай талбайгаас хүнсний бүтээгдэхүүн авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж байхыг анхаарууллаа.