"Тэтгэврийг маргаашийн дотор буулга" гэсэн чиглэл өгчээ

"Тэтгэврийг маргаашийн дотор буулга" гэсэн чиглэл өгчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус хуралдаанаар тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны оны төсвийн төсөлт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж буй.  

Уг өөрчлөлтөөр

  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг
  • Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг
  • 500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар
  • Халамжийн тэтгэврийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгон тус, тус нэмэх юм. 

Тэгвэл тэтгэврийг маргаашийн дотор буулга гэсэн чиглэл өгсөн байна. Өнгөрсөн Баасан гараг/2022.01.28/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ "тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ" гэж мэдэгдсэн билээ.