Д.Ганбат: Богдын боорцог шиг юм аа болимоор байна. Мөнгө тараасан нь дээр

Д.Ганбат: Богдын боорцог шиг юм аа болимоор байна. Мөнгө тараасан нь дээр

УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн төсөлд тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Тодотгол хийж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тараасан хэвийн боов, хэний календарь, миний мөнгө хувь хүний юм. Хүн хувь лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлынхаа гарыг дээш нь харуулдаг. Гэхдээ Богдын боорцог шиг юм аа болимоор байна. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан дээр. Би Баянхонгор аймгийнхныгаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Тэтгэвэр чинь инфляцитай л холбоотой шүү дээ. Бараг 40-50 хувь нь худалдан авах чадваргүй болчихсон байна. Тэрийг сэргээж байгаа л хэлбэр. Цаашдаа төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдана. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Бараг Ванга шиг хэлье, хоёрдугаар сард нэмэгдэнэ. Энэ уналтад цалин тэтгэвэр хамрагдах уу. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байсан байх нь. Харин ч бага нэмэгдэж байна" гэлээ.