Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө

Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны асуудал олны анхаарлыг татаад байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлыг АТГ шалгах чиглэл өгсөн. 

Мөн УИХ-ын гишүүд ч улстөрчид давуу байдал ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал гарч байгаа учраас үүнд анхаарал хандуулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлдөггүй хүмүүсийг нэг бүрчлэн УИХын танхимд ярих хэрэгтэй. Төрийн, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн мөнгийг банкандаа тавчихаад буцааж өгөхгүй байгаа Чингис хаан банк, Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалтын банкинд хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийн мөнгөний хойноос 76 гишүүн бүгдээрээ хөөцөлдөхгүй бол болохгүй байна” гэв.