Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.31/ нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг,  Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 20-25 градус,  Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 14-16  градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө