ВИДЕО: Монакогийн гүнж “Chanel” брэндийн тайзнаа морь унан, загвар өмсжээ

ВИДЕО: Монакогийн гүнж “Chanel” брэндийн тайзнаа морь унан, загвар өмсжээ

Өнгөрсөн долоо хоногт “Chanel” брэнд шинэ коллекцоо танилцуулж, Парисын Гранд Эфемерийн танхимд загварын шоугаа хийсэн юм. Энэ үеэр  Монакогийн хунтайж Альбертын зээ охин загвар өмсөгч Шарлотта Касираги тайзан дээр морь унан гарч иржээ. 

Монакогийн гүнж, Холливудын алдарт жүжигчин Грейс Келлигийн ач охин Касираги нь 2020 онд “Chanel”-ийн нүүр царайгаар сонгогдсон бөгөөд өмнө нь “Gucci”, “Saint Laurent” зэрэг алдартай брэндүүдийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан юм.

Сонирхуулахад, түүний ээж гүнж Каролин нь “Chanel” брэндийн захирал агсан Карл Лагерфельдийн дотнын найз байсан аж.

ВИДЕО: 

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө