“МАК Цемент” ХХК нь 2017 оны зургадугаар сард Европын тоног төхөөрөмж, технологи бүхий цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 6.5 сая ам.долларын зээл авсан байдаг.
Тэгвэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч эргүүлэн төлөөгүй компаниудын асуудал хөндөгдөхөд “Мак Цемент” ХХК-ийн нэр гарсан. Тодруулбал, “Мак Цемент”-ийг зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл түгсэн юм. Тэгвэл тус компанийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн өөрийн твиттер хуудастаа “Хөгжлийн Банкнаас авсан МАК Цементийн зээлийг чанаргүй, нэг ч төлөлт хийгдээгүй гэх худал мэдээлэлд залруулга хийхийг шаардах болно” гэжээ.
Хөгжлийн Банкнаас авсан МАК Цементийн зээлийг чанаргүй, нэг ч төлөлт хийгдээгүй гэх худал мэдээлэлд залруулга хийхийг шаардах болно.
— Нямтайширын Цэлмүүн (@tselmuunnn) January 29, 2022