Энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.01.26/-т Баянгол дүүргийн 18-р хороо 86-р байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Харин хамгийн ноцтой нь "86-р байрны цахилгааны шатыг засахаар төсөв хөрөнгийг нь баталсан ч өнөөдрийг хүртэл засварын ажил хийгдээгүй, 4 удаа тендер зарлаж, 1 удаа төсөвт өртөгт нь өөрчлөлт оруулсан байдалтай байгаа" талаар Баянгол дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Сонирхуулахад, Баянгол дүүргийн ИТХ-д МАН олонх болж, тэдний ихэнхийг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын улс төрийн баг бүрдүүлж байгаа гэдэг билээ.