Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг 99.5 хувийн саналаар улираан томиллоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг 99.5 хувийн саналаар улираан томиллоо

Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн МАН-ын даргаар ажилладаг Д.Сумъяабазарыг улираан томилох асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл дөнгөж сая Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо. 

Нийслэлийн МАН-ын өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сард болсон. Тэрхүү хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм.